2020.10.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Г.Амартүвшин: Гаднын жишгээр музейн санхүүжилтэд тусгай хөтөлбөр боловсруулах боломж бий юу?
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
"Их чухал хууль юм. Тусгай зөвшөөрлийг 8 жилээр олгоно гэж заасан байна. Ямар шалтгаантай вэ? музей гэдэг бол урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. Зөөвөл 8 жил гэж богино хугацааг зааж өгснийг тодруулмаар байна. Энэ нь сунгалтыг нь хийхгүй гэж авлига, шантааж үүсэх нөхцөл болох юм биш үү?
Гадны том алдартай музейд гишүүнчлэлээр санхүүжилтийг босгодог. Музей дэмжигчдийн клуб эсвэл ямар нэг арга хэмжээ зохион байгуулдаг. Харин манай энэ хуульд үйлчилгээний хураамж гэж оруулсан байна. Үүнийг арай өөр төрлийн байдлаар санхүүжилтээ шийдэх боломжийг нээж өгөх ёстой байх. Үүгээрээ тухайн музей засвар, шинэчлэлээ хийх боломжтой.
Гадны том музейд үзмэрээ гадаад түр хугацаагаар байршуулж, тусгай үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ боломжийг нээсэн заалт оруулах хэрэгтэй байх. Ингэснээр манайх гадаад сурталчилгаа хийж, цаашлаад гадны үзмэрийг ч эх орондоо дэлгэх бломжтой болно."
Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Альтернатив хувилбар дэвшүүлэгч Амартүвшин
2020.12.09
Монгол-Францын цахим бизнес уулзалт боллоо
2020.11.06