2020.10.21
Эдийн засаг, Худалдаа
Б.Бат-Эрдэнэ: Нөхцөл сайтай зээл авахыг дэмжиж байгаа ч дараагийн эрсдэлээ тооцох нь зүйтэй
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“2012-2016 онд богино хугацаатай, өндөр хүүтэй бонд, зээл аваад түүнийгээ үр ашиггүй зарцуулаад одоо түүнийгээ төлөх гэж үйлээ үзээд байна. Түүнтэй харьцуулбал нилээд сайн нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломж юм байна. гэхдээ ерөнхий дүнгээр ийм байна гээд баталгааг нь хэлмээр байна.
Авсан зээлийн санхүүжилтээр зарцуулалт нь үр дүнтэй, эргэн төлөх нөхцөл нь тодорхой байх ажлыг хиймээр байна. Хуучин 1990 оноос хойш гаднаас хөнгөлөлттэй зээл авч ашигласаар өнөө хүрсэн. Одоо яг хурримтлагдсан өрийн хэмжээ хэд вэ? үүнээс цаг хугацаагаараа ямар дараалалтай байх вэ? нөхцөл нь хөнгөн харагдаж байгаа ч хэдээ төсөвт ачаалал үүсгэх вэ?
Одоогийн нөхцөлд цар тахлаас үүдэлтэй дэлхийн эдийн засаг, санхүүгийн байгууллагууд хүндэрч мэдэхээр орнуудад дэмжлэг өгч байгааг авч ашиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ үүний дараагийн эрсдэл, аюулыг сайн тооцсон эсэхийг асуумаар байна.”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
“2016 онд Засгийн газрын өр ДНБ-д эзлэх хувь хэмжээгээрээ 78,8% байсан. 2020,9 сард энэ хэмжээ 57,2% болж буурсан. 2016 онтой харьцуулбал 21,6%-иар буусан. Хуулиараа босго нь 70% байхаар заасан. 2020 онд Төсвийн тогтвортой байдлын хуулиар ДНБ-ийн 70% байх ёстойгоос 57,1% байгаа. Цаана нь бидэнд 12%-ийн нөөц бий. ДНБ-ийг 40 их наяд гэж тооцвол 4 их наяд төгрөгийн нөөц бий гэж ойлгож болно.”
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17