МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлийг харахад 60 орчим тэрбум төгрөгөөр тасрах боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
    • Эрүүл мэндийн яам, Сангийн яам либералчлах чиглэлийн бодлогууд явуулаад байна. Мөнх-Оргил гишүүний яриад байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас тоног төхөөрөмж худалдан авах Эрүүл мэндийн даатгалын хөрөнгөөр нээж болохгүй гэдэгтэй би санал нэг байна.

    • Эрүүл мэндийн даатгалын сан ийм хурдаар явбал 2022, 2023 оноос эргээд төсвөөс санхүүжилт авах хэмжээнд очихвий гэж би болгоомжилж байна. 2021 оны төсвийн төслийг харахад эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлээс 280 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээг оруулж байгаа. Энэ оны Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлийг харахад 60 орчим тэрбум төгрөгөөр тасрах боломжтой юм гэж харсан. Үүнийг Эрүүл мэндийн яам, Сангийн яам анхаарах хэрэгтэй.

    • Засгийн газраас Нийгмийн даатгалын санд буцаан хөрөнгө төвлөрүүлж, бие даасан байдлыг нь дээшлүүлэх, хуримтлал бий болгох боломжийг олгох байх. 

    • Мал аж ахуйн бодлогод эрс өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Малчдын нийгмийн хамгааллын асуудал олон жил орхигдож ирсэн. 

ШИНЭ МЭДЭЭ