2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Төр, ард түмнийг хохироосон хүмүүсээр хохиролыг төлүүлэх ёстой

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Монголбанканд мөнгө хүүлдэг банк бус санхүүгийн байгууллагатай хүмүүс байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэр хүмүүс одоо ажилласаар байна уу? Тийм хүмүүстээ ямар хариуцлага тооцсон бэ?

Төр, ард түмнийг хохироосон хүмүүсээс хохиролыг барагдуулж, хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй байна. 1990 оноос хойших банк, санхүүгийн байгууллагууд бүтэл муутай явж байна. 

Түүний асуултад Монголбанкны төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ