МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Гадаад харилцаа

С.Чинзориг: Монгол Улсад хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулсан хүнийг гадаадын хөрөнгө оруулагч гэх вэ?

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:
  • Зөвхөн энэ салбарын асуудал биш юм. Салбар хоорондын уялдаа шаардсан том асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулмаар байна. Монгол Улсад 100 сая төгрөгийн хөрөнгө оруулсан хүнийг гадаадын хөрөнгө оруулагч гээд виз олгоод байдаг. Дээр нь тухайн хүн нь чөлөөтэй орж гардаг, өөр давуу байдал эдэлдэг асуудал байна. Монгол Улсад хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулсан хүнийг гадаадын хөрөнгө оруулагч гэж үзээд, чөлөөтэй орж гардаг виз олгодог асуудлыг эргэж харах хэрэгтэй. 

  • Жуулчдын 40-50 хувь нь зохион байгуулалттай, групп жуулчид орж ирдэг жуулчид байх. 50 хувь нь үүргэвчтэй, Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт байхгүй байдаг жуулчид байна. Ихэнх нь хээрээр гэр хийсэн жуулчид их байна. Зохион байгуулалттай групп жуулчдыг өргөн хэмжээгээр татах бодлого явуулах. Энэ талаарх визыг хөнгөлөлттэй болгоход анхаарах зэрэг асуудлыг авч үзэх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ