МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Гадаад харилцаа

Б.Баттөмөр: Аялал жуулчлалыг хөгжүүлэх бол Монгол Улсын хөгжлийн маш том гарцын нэг

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх бол Монгол Улсын хөгжлийн маш том гарцын нэг. Визын үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага энэ хуульд зайлшгүй гарч ирж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 140 гаруй орноос манай улс 128-д орж байна. Энэ хуулийн хүрээнд хойгуур явж байгаа үзүүлэлтүүдээ урагшлуулах асуудал их чухал байна. 

  • Цахимаар виз олгоход байгууллагууд дээр байгаа мэдээллийг нэгтгэж эрсдэлийг сайн тооцож байх шаардлагатай. Бүс нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Визын ангиллыг хатуу тогтоосноос болоод виз олгох журамд тодорхой өөрчлөлт хийхэд болохгүй юм байхгүй. Визийн төв байгуулах, виз олголтыг чирэгдэлгүй болгох асуудал дээр ажиллах хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ