МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Эрүүл мэнд

Л.Мөнхбаатар: Эмийн зар сурталчилгаанд ямар бодлого барьж, хянах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
  • Эмийн Агентлагийн хариуцах 19 чиг үүрэг байна. Энэ хууль тогтоомжийн биелэлт хяналт тавих нь Эмийн Агентлаг хэрэгжүүлэх юм байна. Гэтэл төрийн хяналт шалгалтын хуулиараа  мэргэжлийн хяналтын байгууллага эм эмнэлэгийн хэрэгсэлд тавих хяналтын асуудлыг давхар хариуцаж байгаа. Тэгэхээр эмийн сан, эмийн үйлдвэрлэгч нар дээр тавих хяналт чинь давхардаж байна. Төрийн хяналт шалгалтын хуулиасаа авахгүй бол хоёр давхардсан үйл ажиллагаа бол байгууллагуудад хүндрэл учруулна.

  • Байгууллагын санхүүжилт нь улсын төсөв, үйл ажиллагааны үйлчилгээний хураамж, бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэж заажээ. Энэ яг ямар статустай байгууллага байна вэ? 

  • Хувийн итгэмжлэгдсэн лаборториудын хийсэн шинжилгээг нь баталгаажуулах асуудлаа хийх лаборторийн асуудлыг хуулинд тусгасан уу? Үүнийгээ яаж хийхээр төлөвлөж байгаа вэ? 

  • Эмийн зар сурталчилгаанд ямар бодлого барьж, хянах вэ? 

ШИНЭ МЭДЭЭ