2020.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Монголчуудын бүтээсэн соёл, ахуй амьдрал хүний дотоод сэтгэл оюунтай нь уялдуулснаараа онцлог юм

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Төрийн алба бүх салбартаа нийгмийн баталгаат цалин хамгамжийн хувьд харьцангуй ялгамж багатай тогтоох ёстой. Үүнийг их хурал анхааралдаа авах хэрэгтэй. Цалингийн хувьд хамгийн доод түвшинд байгаа хоёр салбарын ажилтнууд бол соёлын ажилтнууд, спортын ажилтнууд байна. Нийгмийн хамгаалал, цалин хөлсний хувьд ялгамжгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Монголчуудын бүтээсэн соёл, ахуй амьдрал тэр чигтээ хүний дотоод сэтгэл оюунтай нь уялдуулснаараа онцлог юм. Үүгээрээ дэлхийд тэргүүлэгч үндэстэн, дэлхийн бодлогыг тодорхойлж явсан учраас энд нь анхаарал тавьж үзээрэй. Соёлын салбарын гол бодлогыг тодорхойлох хууль эрх зүйн зохицуулалтыг хийх гэж байна. Засгийн газар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн нэг бодлого, зорилго бол соён гэгээрүүлэх үзэл санааны дор уламжлалт Монголчуудын үнэт зүйл, үнэт санал суртахуун, нүүдлийн ахуй, өдөр тутмын амьдралын хэв хэвшил энэ бүтээсэн өв болгондоо гүнзгий барилдуулсан гэдэг талаас нь анхаарч үзээрэй". 

ШИНЭ МЭДЭЭ