2020.10.29
Эдийн засаг, Худалдаа
М.Оюунчимэг: Бичил бизнес хамрагдагчдийн шалгуур нь ямар байх вэ?
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Хуульд заасан бичил бизнес эрхлэгч 10 хүртэл ажилтантай, 300 сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой хэчнээн аж ахуй нэгж энэ зээлэнд хамрагдах бололцоо байгаа вэ? Бичил бизнес хамрагдагчдийн шалгуур нь ямар байх вэ? Үүнээс нийгмийн даатгал төлдөг нь хэд байна вэ? Энэ зээл 69 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдэд яаж нөлөөлөх вэ?
ХНХЯХЭБХ-ийн зохицуулах газрын дарга Батцэцэг хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль өргөн барилаа
2022.06.03