2020.11.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Отрын малчдыг хөөж туухгүй, татвар хураамжаар дарамтлахгүй байхад анхаарах хэрэгтэй байна
Өвөрхангай аймгийн нийт нутгаар зуншлага оройтсон. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн ердөө 5 хувь нь хэвийн, 50 хувь гантай, 45 хувь нь гандуу байсан бөгөөд ялангуяа говийн сумдад мал идэх ногоо байтугай газрын өнгө ч хувираагүй зуссан учраас малчдын дийлэнх нь хэдэн малынхаа аяыг харж өөр аймаг сумдын нутагт отроор өвөлжихөөс аргагүйд хүрч аль халуун намраар их нүүдэл эхэлсэн.
Урьдчилсан байдлаар 2000 гаруй өрхийн 2.0 сая илүү тооны мал сүрэг өөр аймаг, сумын нутагт өвөлжих судалгаа гарсан ч өнөөдрийн байдлаар үүнээс илүү тооны өрх оторт явсан байгаа.
Энэ хүндрэлтэй байдлын улмаас өвөлжилтийн бэлтгэл хангахад эртнээс анхаарч, ялангуяа отрын малчидтай холбоотой тодорхой арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг намрын сар гарахаас ч өмнө Засгийн газар, холбогдох сайд нарт явуулсан билээ.
Энэ дагуу Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 тоот тогтоол гаргасан юм байна.
Уг тогтоолд отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих, Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурваст отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргах зэрэг заалтууд орсон боловч харамсалтай нь отрын малчдад тулгамддаг хөөж туухгүй, татвар хураамжаар дарамтлахгүй байх, тэдэнд бэлчээр нутаг гаргаж өгөх зэрэг асуудлуудыг зохицуулсан заалт тусаагүй байна.
Тиймээс цаашид энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар Засгийн газраас шаардаж ажиллах болно.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29