МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

С.Чинзориг: Хот төлөвлөлтийн бодлого дэд бүтэцтэйгээ хэрхэн уялдаж байна вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар  Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асуулаа.

Хүн амын 50 хувь төвлөрсөн хот ачаалалаа дийлэхгүй байна. Шинэ суурьшмал бүсийг хаана байгуулах вэ? Хот төлөвлөлтийн бодлого, дэд бүтэцтэйгээ хэр уялдаж чадаж байна. Хот төлөвлөлт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувиарлалтаас ихээхэн хамаарна. Энэ өөрчлөлтийг яаж харж байна. 

Барилгын компаниуд цүнхтэй захирлууд болжээ.Орон нутагт ажил авдаг, ажиллах хүчин байдаггүй.Орон нутагт баригдаж байгаа барилгын тендерийг шаардлага хангахгүй компаниуд авдаг. Асуудал их гардаг. Шинээр баригдаж байгаа барилгууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй байна. Үүнийг хэзээ  шийдэх вэ?

Гишүүний асуултанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

Хүн амын тооцооллоор 20 жилийн дараа 5 сая хүрнэ гэсэн судалгаа бий. Шинэ суурьшил бүсийг хаана хийх вэ? гэдэг нь ажлын байртай холбоотой гарна. Шинэ зуун мод хот, Майдар хотуудыг барина гэж УИХ-ын шийдвэр өнгөрсөн 4 сард гарсан. Бид үүнтэй холбоотой судалгаа хийж байна. Энэ асуудал шийдэгдэнэ. Мөн Дархан хотыг аж үйлдвэрийн хот болгоно. Бас говийн бүсүүдэд анхаарч ажиллана, дэд бүтцийн асуудлыг давхар харж, тооцоолно.Барилгын асуудлын хувьд яам хариуцахаас илүү орон нутагт нь хариуцуулж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ