2020.11.04
Эдийн засаг, Худалдаа
Д.Тогтохсүрэн: Малын хөлийн татварыг хэрхэн зарцуулах вэ?
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуулаа:
Энэ хуулийн захиран зарцуулах гэсэн заалт дээр доорх долоон зүйлийг нэмэх хэрэгтэй байна.
- Бэлчээрийн менежмент
- Малын эрүүл мэнд
- Малын чанар
- Бэлчээрийн усан хангамж
- Гамшгаас хамгаалах
- Мэрэгчтэй тэмцэх асуудал
- Сургалт сурталчилгаа зэрэг болно. Ажлын хэсэг энэ талаар юу гэж үзсэн бэ?
Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.
Гишүүд эдгээрийн ихэнхийг дэмжиж байгаа. Процессын нарийн дэг шаардаад байна. Энд бид зарцуулалтыг нь хөндөх боломжгүй болоод байгаа юм. Мэргэжлийн яам агуулгыг нь зөв тооцоолж оруулах хэрэгтэй байна. Сум бүр харилцан адилгүй учраас том дүнгээрээ өөр дүн гарч байгаа юм. Тиймээс мэргэжлийн яам нь хүрээгээ хамруулаад, юм орхилгүй хийх хэрэгтэй байна.
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Зарцуулалтыг орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж зарцуулна. Харин журам дотроо орж ирсэн орлогоосоо дээр хэлсэн долоон зүйлийг хийж өгөх хэрэгтэй. Харин хуулиараа зарцуулалтыг ингэнэ тэгнэ гэсэн заалт байхгүй.