2020.11.05
Эдийн засаг, Худалдаа
М.Оюунчимэг: Иргэдийг орлоготой, ажилтай байлгахад анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Цар тахлын үед ажлын байраа хадгалах, иргэдээ орлоготой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Зээлийн өсөж байгаа 11 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгох, нөхцөлийг нь сайжруулах боломж олгох. Иргэдийг орлоготой болгож байгаа салбараа дэмжиж, бүтээгдэхүүнийн борлуулах, зах зээлийн тэлэх,дэмжлэг хэрэгтэй. Ажлын хэсэг дээр төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх уялдаа холбоог сайжруулах заалт оруулж өгсөн.
Цар тахлын үед уул уурхай, аялал жуулчлал, соёлын салбаруудын үйл ажиллагаа явахгүй байгаа. Ийм үед амжилттай ажиллаж байгаа салбарын өсөлтөөр, нөгөө салбараа яаж дэмжих талаар судалгаа гаргаж, мөнгөний бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Иргэд өөрсдөө орлоготой, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь борлогдох зах зээлтэй байж бид төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж чадна.Ипотекийн зээл 6 хувь болсон. Үүнийг яг эзэндээ хүрч ажил хэрэг болоход анхаарч ажиллах шаардлага байна.