2020.11.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
С.Ганбаатар: Малын бэлчээр төлөвлөлтийн тухай энд байна уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:
Бид хуульгүй дор үүнийг хэлэлцээд явах нь зөв. Хуулийн төслийн 4.1.20-д сумын төв орж байгаа юу?
Улсын чанартай автозамын дагуух газар нээлттэй байгаа. Хэнтийн Цэнхэрийн хоолны газруудын газар муухан сумаас дутуугүй болсон. Гэтэл энэ газрыг бэлчээрийн газар гэж явж байгаа. Ийм газруудыг шийдсэн үү?
Хууль шинэчлэгдэх бүрт орон тоо нэмж байна. 685 ажлын шинэ төрийн албан хаагч нэмэгдэх юм байна. Анхны хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум төгрөг байна. Цаашид 8.2 тэрбум төгрөгөөр санхүүжнэ гэсэн тооцоог нь зөв хийсэн үү? Нэр ус нь зөрж байсан.
Архитекторыг яагаад зургаан жилээр томилж байгааг тайлбарлаж өгнө үү?
18.10-т Эрчимжсэн мал, хагас эрчимжсэн малын тухай байна. Харин малын бэлчээр төлөвлөлтийн тухай энд байна уу?
Түүний асуултанд БХБЯ-ны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат:
Хот суурин газар гэдэг дотроо сумын төвүүд суурин газрууд учраас хамаарагдаж явж байгаа. Замын дагуух өртөөнүүдийг шинэчлэх төсөл Зам тээвэр хөгжлийн яам дээр хэрэгжээд явж байгаа. Улсын чанартай гол замын дагуух 52 байршил дээр дэд өртөөнүүдийг байгуулах төлөвлөлт хийгдэж байна. Хүрээлэнгийн хувьд шинээр байгуулах хүрээлэн биш Төрийн өмчит үйлдвэрийн газар дотор хоёр нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагуудад зайлшгүй хуульд чиг үүргүүдийг оруулж өгөх зохицуулалт шаардлагатай байгаа учраас хуульдаа тусгаж оруулж өгсөн.