МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Баттөмөр: Холбогдох бусад хуулиудтай уялдуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Газрын тухай, Барилгын тухай зэрэг холбогдох хуулиудтайгаа уялдуулж хэлэлцэн, дарааллыг сайн тогтоож хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Хот төлөвлөлт, хот байгуулалт гэдэг бол суурин иргэншлийн төлөвлөлт юм. Монголчууд нүүдэлчин ард түмэн хот төлөвлөлт байгуулалтад нүүдэлчин сэтгэлгээгээр ханддаг. Хуучин нийгмийн үед Дархан, Эрдэнэт хотуудыг байгуулсан. Энэ нь ногоон байгууламж, зам талбай, машины даацтай уялдуулж сайн төлөвлөж хийсэн. 

1990 онд адчилалд шилжээд хувийн өмчтэй, хүн мөнгөтэй болоод байшин барилга, хот төлөвлөлт замбараагаа алдсан. Дуртай газраа юм бариад эхэлсэн. Тиймээс гарч байгаа хуулийнхаа хүрээнд өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах хэрэгтэй. 

Монголчууд хот байгуулсан туршлага бол бий. Уг хуульд хийсэн үнэлгээгээр 59 давхардал хийдэл байна. үүнийгээ ч сайн анхаарч хот тосгон, барилгын, газрын хуулиудтайгаа сайн уялдуулаарай. 

Хот байгуулалтыг хийх, хэрэгжүүлэх эрх, үүрэг маш тодорхой байх ёстой. Үүнийг тодорхой болгоогүйгээс болж өнөөдрийн гажуудал бий болсон. Тогтвортой хөгжлийн баримт бичигт хот төлөвлөлтийн талаар тодорхой заалт бий. Энэ заалтад уялдуулж гаргаарай. Хот байгуулалтын хууль цаг үеэ дагаад шинэчлэгдэх ёстой хууль юм. Хот байгуулалтын талаар баримтлах бодлогыг улсын хэмжээнд нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох шаардлагатай байна."

Түүний асуултанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариуллаа.

"Яамны зүгээс газар зохион байгуулалттай холбоотой 5 багц хуулийг боловсруулаад яамдаас санал авах хэмжээнд явж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Яаралтай энэ хуультайгаа уялдуулан хэлэлцэх боломжтой. Хуулийн төслөө холбогдох хуулиудтай учлдуулах чиглэлд ажиллаж байна."

ШИНЭ МЭДЭЭ