МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Хүний эрх

Ё.Баатарбилэг: Хүүхдийн эрхийн тухай ямар ч асуудлаар бидэнтэй хамтарч ажиллах санал ирээгүй

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг сургууль, боловсролын байгууллага руу нь түлхдэг. Юунаас болсон асуудлыг шалгахад ажил хариуцсан хүн болох боловсролын байгууллага руу түлхэж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүүхдийн аюулгүй байдал эрсдэж байгаа байдал маш бага байдаг. 2019 оны дөрвөн сард Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар 600 гаруй хүүхдийн эрх зөрчигдсөн зөрчил бүртгэгдсэнээс 90 орчим хувь нь сургуулийн бус орчинд олон нийтийн газар, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн судалгаа гарсан. Гэтэл үүн дээр ач холбогдол өгч ажиллаж байгаа зүйл илтгэл дээр нь байхгүй байсан. 

Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал дээр сургуулийн удирдлагууд, боловсролын байгууллагатай ажиллахаас гадна олон нийтэд хүүхдийн эрх, аюулгүй байдал, зам тээврээс урьдчилан сэргийлэх талаар, эцэг, эх, жолооч нарт эрх, үүрэг, хариуцлагыг нь мэдрүүлэх тал дээр Хүний эрхийн байгууллага ажиллахыг хүсэж байна. 

Хүүхдийн эрхтэй холбоотой ямар ч асуудлаар бидэнтэй уулзаж, хамтарч ажиллъя гэсэн санал тавьж байгаагүй юм. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Бүх салбарт хүний эрхийн асуудал байгаа. Та бүхэн энд ярьж байгаа шигээ ажиллаарай. 

ШИНЭ МЭДЭЭ