МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Хүний эрх

Б.Жаргалмаа: Хэвлэн нийтлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хамгаалахын тулд юу хийх вэ?

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа:

Хэвлэн нийтлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ? Мэдээлэл олж авахад жирийн иргэн байтугай хэвлэлийнхэн төрийн албанаас мэдээлэл олж авахад хязгаарлагдмал буюу байнга ямар нэгэн ханатай тулсаар байна. Төрийн байгууллага нээлттэй болох нь хүний эрх хангагдах суурь нөхцөл гэж үздэг. Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах тал дээр иргэдтэйгээ хамтарч ажиллахын тулд юу хийх боломж байна вэ? Эргээд  энэ чиглэлээр ажиллаж байгаа Төр нийгмийн, иргэний нийгмийн байгууллагуудтай яаж хамтарч ажиллах вэ?

Хэдийгээр бид үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч энэ сошиал орчинд хүний эрх маш ихээр зөрчигдөж байна. Сошиал орчинд хүний эрхийн зөрчлийн асуудлаар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар юу хийж чадах вэ? Өмнөх ажиллаж байсан хүмүүс юу хийж чадсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг хуулиар зохицуулах ёстой энэ тал дээр юу хийсэн бэ?

Бид эрсдэлийн тооцоог яаж хийх вэ? Бидэнд тоо баримт байдаг боловч яг хүндээ хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүүхдийн амь нас зөрчигдөж байна. Судалгаа, ном илтгэл дээр суугаад байх уу? Яаж иргэдийнхээ амьдрал дээр хүрч ажиллах вэ?

Түүний асуултанд Хүний Эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчид хариуллаа.

Зөрчлийн хуульд байсан бусдыг гүтгэх асуудлыг эрүүгийн хуульд худал мэдээллэх гэж оруулж өгсөн. Үүнтэй холбоотой сэтгүүлчдийн эрх зөрчигддөг тал дээр ажиллана. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч мэдээлэл солилцож ажиллаж байгаа. 

Хүний эрхийн комисс Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн хүртээмжийн асуудал, орц гарц, төрийн байгууллага, налуу замын асуудал зэрэг дээр бид байнга мониторинг хийж ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ