МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Жаргалмаа: Хөл хорионд байгаа иргэд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг яаж банкинд хүргэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа:

Ипотекийн зээлийн чөлөөлөлтийг банкандаа хүсэлт гаргаж байж чөлөөлөгдөнө гэж өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Гарч орж чадахгүй байгаа иргэд яаж өргөдөл, хүсэлт хүргэх вэ?

Уурхайчид уурхай дээрээ олон хоногоор ажиллаж байгаа уурхайчидаа анхаарч үзнэ үү?

Хүнсний талон очих эзэндээ хүрэхгүйгээс иргэд хоол хүнсгүй байна гэсэн хүсэлтүүд ихээр ирж байна. 

ЖДҮ-ийн нэгэнт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг муутгаж байхаар хүргэлт хийж болохгүй юу?

Эрсдэлийн сангаа хамаагүй оролдож болохгүй байх. Яаж эрсдэлийн сангаа тооцоолон гаргаж байна вэ? Хоёр долоо хоногийн хугацаанд юу болж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. 

Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Ипотекийн зээлийг хойшлуулж байсан өмнөх практик байгаа. Ипотекийн зээл нийт дүнгээрээ тохироод явчихдаг. Зарим иргэдийн хувьд заавал 20, 30 жил болж явахгүйгээр өмнө нь ч төлөх боломжийг ашиглахыг боддог. Хүндрэлд ороогүй иргэд хугацаандаа төлөөд явахыг хүсдэг боломжууд байдаг учраас хэн хүсч байгаа нь энэ чөлөөлөлтийг эдлэх боломжтой. Банкууд энэ хүсэлтийг хангах бүх боломжоо хангасан. Цахимаар захаасаа хүсэлтүүд ирсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ