МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Бат-Эрдэнэ: Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"УОК дүрэм, хуулийнхаа дагуу сайн ажиллаж байна гэж харж байна. Байгууллагуудын уялдааг сайн анхаарё ажиллана уу? Цагдаа, нийслэл, дэд бүтэц, тээврийн салбарын уялдааг хангаж ажилламаар байна. Та мэргэжлийн байгууллагын үгийг сонсож ажиллаж байгаа байх. Харин доод шатны ААН-ийн хяналт сайн байх ёстой шүү. Нийтийн тээврийг нэн тэргүүнд хорьдог. Аливаа дэд бүтэцээ нэн тэргүүнд хянаж байж цааш тархахгүй байх боломжийг хангана. Улаанбаатар хотын нийтийн тээвэртээ сайн анхаараарай.

Бүх нийтийн бэлэн байдлын хугацаа хэр үргэлжлэх вэ? Тодорхой хэлээрэй. Нууц биш шүү дээ.

Эрдэнэт хотын нөхцөл байдал хэр байна вэ? Үүнтэй улдан Булган аймгийн асуудал ч ямар түвшинд байгаа вэ?

Уул уурхайн салбартаа сайн анхаарах хэрэгтэй бйана. Гашуунсухайтад явж байгаа олон машин, жолооч нар жаахан замбараагүй байдаг. Тэднийг сайн анхаараарай.

Бизнесийнхээ асуудалд Ч.Хүрэлбаатар сайд тодорхой хариулт өгнө үү. Коронавирусын дараа бид өр зээлэнд баригдсан ААН үүдтэй үлдэх нь ээ. Тиймээс тэднийгээ дэмжих тал дээр гоц анхаараарай. ААН-ийн албан татварыг 00-лэх хэрэгтэй байна."

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ