2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Х.Ганхуяг: Хөл хорио цаашид үргэлжилбэл ямар арга хэмжээ авахаа төлөвлөх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
"Одоо тогтоосон хөл хорио цаашид үргэлжлэх үү? Зураглал хийгдсэн үү? Орны нөөц хэд байгаа вэ? нөхцөл байдлын үнэлгээ хийсэн үү? Энэ байдал цаашид үргэлжилбэл тухай бүрт эдийн засгийн болон бусад арга хэмжээг төлөвлөсөн үү? Хоол хүнс, түлш гэх мэт асуудлын нөөцийн зураглал гаргасан уу?
Иргэдээс ирсэн зарим асуултыг уламжилж байна. Хороодын дарга нарын асуудлыг цэгцлэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Хүүхдийн мөнгө олгоод эхэлсэн. Үүнийг зээл хэлбэрээр оруулж болох уу? Мөн хөлдөх эрсдэлтэй бараа татсан ААН-үүд татан оруулах боломж байна уу? Түүнчлэн ломбардны хүүг хэрхэн тооцох вэ? Хүнд өвчтэй хүмүүст шуурхай арга хэмжээ хэрхэн авах вэ? Шөнийн түгээлтийг горимын дагуу явуулах шаардлагатай байна гэх мэт асуултыг дайж байна."
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шадар сайд Я.Содбаатар нар хариуллаа.