2020.11.19
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Гадаад экспортын бүтээгдэхүүнд анхаарсан ямар чиглэл байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;-ийг хэлэлцлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Мэргэжлийн хяналтын газарт мэргэшсэн бүтэц бүрэлдэхүүн хяналтын байгууллага байсныг байхгүй болгосон. Одоо аудитын байгууллага хийж байгаа гаргасан тайланд нь шалгалт хийж байгаа. Үүнийг ТБХ хэрхэн авч үзэж байна вэ?

2020 оны төсвийн орлого 30 орчим хувийн бууралттай байна гэсэн. Ирэх онд ямар байдлаар гарах уу? Гадаад экспортын бүтээгдэхүүнд анхаарсан ямар чиглэл байна вэ?

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийвэл яг юм болохоор юм хийлгэмээр байна. Хийж чадна гэж авсан компани нь 10, 15 жилээр хойш нь татдаг. Одоо цар тахал гэсэн сайхан далим гаргаж бараа бүтээгдэхүүнийн үнэ нэмэгдсэн гээд тухайн компани үнээ нэмэх байх.

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Саяхан мэргэжлийн хяналтанд болсон уулзалтаар Ерөнхий сайд энэ хоёрыг нэгтгэн нийлүүлнэ гэж дуугарсан. Энэ бол цэвэр Засгийн газрын бүтэц дотор байдаг институц юм. Их хурлын бүтцийн хувьд Төсвийн байнгын хорооны шууд удирдлага дор УИХ-ын харъяа байгууллага бол аудитын ерөнхий газар байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ