УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зээлийг хүүг бууруулах саналаа Монголбанк, Засгийн газарт хүргүүлжээ
2020.11.23
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зээлийг хүүг бууруулах саналаа Монголбанк, Засгийн газарт хүргүүлжээ

Цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал,

-Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэсэн юм. 


Уг шийдвэртэй уялдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин цалин болон бизнесийн зээлийг хүүг бууруулах саналаа Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэхдээ зээлийн хүүг дундажаар 16.4-21.6 хувиас 11 хувь болгож бууруулах санал гаргасан аж.

Тэрбээр энэ тухайгаа "Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах нь зарим ААН, иргэдэд нэмэр болно. Гэхдээ дийлэнх тохиолдолд асуудлыг шийдэхгүй. Ядаж 2021 оны долдугаар сарын 1 хүртэл цалин болон бизнес зээлийн жилийн дундаж хүүг 16.4-21.6-11 хувь болгож бууруулах саналыг Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн" гэв. 

Албан хүсэлтийг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ