2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Б.Бат-Эрдэнэ: УОК, ЗГ халдварыг хяналтандаа авсан гэсэн боловч ЭМЯ-ны мэдээллээс өөр байна
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
УОК, Засгийн газар халдварыг хяналтандаа авсан гэсэн мэдээлэл өгсөн ч Эрүүл мэндийн яамны өгч буй мэдээллээс өөр байна. Тиймээс өгч байгаа мэдээллээ үнэнч шударга өгөх шаардлагатай байна. Ийм онцгой нөхцөл байдлын үед дотооддоо тахал алдсан үед Түр хорооны хурал 20 минут хоцорч эхэлж байна. Онцгой байдлын үед удирдлага зохион байгуулалтын байдал маш чухал байдаг.
УИХ-ын танхим, хуралдаанууд дээр оролцож байгаа бүх хүмүүс халдвар хамгааллын дэгийг зайлшгүй сахих хэрэгтэй. Гэрээсээ гарсан бол маскаа зүү, гараа угаа гэдгийг дэлхий нийтээрээ онцолж байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17