МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Туваан: Нэг хүнд зарцуулж байгаа зардлыг 8 сая гэснийг тодруулж өгнө үү?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай өнгөрсөн дөрвөн сард хууль баталсан. Энэ хууль хэрэгжиж байна уу? Тайланг нь харахад зарим нь хэрэгжээд, зарим нь хэрэгжихгүй байна. Салбар хоорондын хүндрэл юу байна вэ?

Өмнө нь баталсан төсөв дотор Хүүхдийн мөнгийг ярьж байсан. Өрхийн судалгаагаар нийт өрхийн 40 хувь нь хүүхэдгүй өрх байдаг юм байна. Энэ 40 хувь ямар санхүүгийн тусламж авч байгаа вэ? Монгол Улс Хөгжлийн банкнаас ямааны ноолуурт 180 орчим тэрбум төгрөг гаргаад өгчихдөг юм байна. Ядарсан иргэддээ яагаад 180 тэрбум бэлнээр өгье гээд бэлэн санаачлага гаргахаад ирэхээр хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар бодлоготой холбоотой байна вэ?

Монгол Улсад хэдэн РСR аппарат байна вэ? Үүнийг ажиллуулж чадах хэдэн мэргэжилтэнүүд бэлэн байна вэ? Үүнтэй холбоотой нэг хүнд зарцуулж байгаа зардлыг 8 сая гэснийг тодруулж өгнө үү?

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийнхэнтэй холбогдсон тэдний комбинзон дууссан талаар Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

Төлбөртэй хичээлдээ суугаагүй оюутнуудын төлбөрийг яаж шийдэж байна вэ?

Юмны үнийн өсөлт нэлээн байна. Үүнд тодорхой судалгаа байна уу?

Монголбанк банкны хүү хойшлуулах бодлогоо тодорхой, товчхон хэлээд өгнө үү? 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Ковид-19-ын нийгэм эдийн засгийг хуулийн дагуу хуулинд мониторинг хийгээд гишүүддээ хүргүүлсэн. Энэ мониторонгийн хүрээнд энэ хуулийг боловсронгуй болгох ажил явж байна. Эхний ээлжинд хугацааг нь сунгахаар өргөн барьсан. Салбар хоорондын уялдаа холбоог хангах, хариуцлагыг чангатгах чиглэлийн мониторинг гарч ирж байгаа. Иргэн, төрийн байгууллага, албан тушаалтнуудыг хариуцлагыг яаж чангатгах вэ? Нийтийн эрүүл мэндэд хохирол учруулвал яах вэ? Энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулж байгаа. Хуульд байсан заалтууд одоо энэ үед амьдрал дээр хэрэгжиж ирж байна. Үүнийг ойрын үед УИХ-д өргөн барина. 

ШИНЭ МЭДЭЭ