2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Г.Амартүвшин: 7-р сарын 1 хүртэл зээлийн хүүг жилийн 11 хувиар тооцох хэрэгтэй байна

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуулаа:

Банкуудаар шинэ зээл гаргана гэхээс илүү аж ахуй нэгж, иргэдээс гарсан зээлүүдийн хүүг нь бууруулаач гэсэн чухал хүсэлт байна.  Монголбанканд би саналаа явуулсан байгаа. 7-р сарын 1 хүртэл зээлийн хүүг жилийн 11 хувиар тооцох хэрэгтэй байна. Тэгсэн тохиолдолд ядаж хуримтлагдсан хүүгийн төлбөр нь долоон сарын дараа арай боломжтой хэмжээнд хүрэх юм. Үүнийг хэрэгжүүлэхийн  тулд Монголбанкнаас арилжааны банкуудад шууд хямд эх үүсвэр, бодлогын хүүгээс доогуур өртөгтэй эх үүсвэр байршуулж банкуудын үүрэх алдагдлыг хуваалцъя гэсэн санал хүргүүлсэн байгаа. Үүн дээр хариултаа өгнө үү?

Үндсэн зээлийг хойшлуулсан ч хүү нь хуримтлагдаад явна. Иргэдийн цалингийн зээл хүү нь хуримтлагдана. Өнөөдөр 150.000 төгрөг зөвхөн зээлийн хүүд төлж байгаа бол долоон сарын дараа тэр нь 1 сая төгрөг болно.  Үүнийг нэг дор иргэд, аж ахуй нэгж төлж чадахгүй. Хуримтлагдаж байгаа хүүгийн зохицуулалтыг яаж шийдэх вэ? Шинэ эх үүсвэр гаргахаас илүүтэй одоо гарсан хүүгийн зээлийн хүүгийн дарамтыг яаж зохицуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй. 

Түүний асуултанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

Гарсан зээлүүдийн хүүг бууруулах асуудлаар банкны холбоодтой төв банк санал солилцсон байгаа. Санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг банк өөрөө тодорхой хэмжээний эрсдэлээ дааж авъя гээд холбоогоор дамжуулж саналаа өгч байна. Ойролцоогоор 1.7 функтээр өөрсөд дээрээ ачаа үүрхэд бэлэн байна гэсэн. Гэхдээ үүн дээр олон хүчин зүйлээс шалтгаална. Олон хөнгөлөлтийн бодлогын эрсдэлүүдээр дамжуулж энэ хөнгөлөлтүүдийг эдэлнэ. Үүнийг бид судалж байгаа ойрын үед шийдвэр гаргана. 

ШИНЭ МЭДЭЭ