МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.25
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Хил гаалийн татвараас хөнгөлж байгаа боловч хэрэглэгчид очих үнэ буурсан уу

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.25/ хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа.

Бид нар хүмүүсийн нөөц гаалийг хөнгөлөөд байж болж байна. Гэтэл эргээд хэрэглэгчидэд очих үнийн хөнгөлөлт чинь нөлөөлж байна уу? Энэ талаар судалж үзсэн үү? Хүнсний үнэ нь буураад эргээд хэрэглэгчидэд хүрсэн үү?

Түрүүн Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн түлээ, нүүрс гээд үүнтэй санал нэг байна. Үүн дээр нэмээд асуухад хүнс биш юмнуудыг ойрын үед НӨТ-өөс чөлөөлөх үү?

Эрүүл мэндийн салбарын хөнгөлөлт 12-р сарын 31 -нд гэсэн байна. Манай бүлгийн Б.Бейсен гишүүн онцгойлож асуулгасан зүйл бол нэг удаагийн бээлий хөдөө орон нутагт олдохгүй болсон байна. Үүнийг татварын хөнгөлөлтөнд нь оруулж өгөх саналыг хэлээрэй гэсэн учраас би уламжилж байна. 

ШИНЭ МЭДЭЭ