МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Өвс, тэжээлийн үнийг хөөрөгдөхгүй байх тал дээр мэргэжлийн байгууллагууд анхаараарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

"Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Надад 3 асуулт байна.

1. Макро эдийн засаг дангаараа хэрэгжүүлэх бодлого шийдвэр хэзээ ч гаргадаггүй. Заавал хэд хэдэн арга хэрэгслийг зэрэг авч хэрэгжүүлдэг. Тиймээс НӨАТ-аас нэр бүхий бүтээгдэхүүнийг чөлөөлөх нь хүнсний хангамжийг тасалдуулахгүй байхад чиглэж байгаа хэдий ч өдөр тутмын бага орлоготой иргэд, ЖДҮ эрхлэгч нар хөл хорионы хугацаанд НӨАТ-аас чөлөөлөгдсөн хүнсний бараа бүтээгдэхүүнээ ч авах чадамжгүй болсон байгааг бид харж байна. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн боломжийг дэмжих бодлогыг заавал хэрэгжүүлэх шаардлагатай.

Европын холбоо болон G20-ын бүх улс орнууд иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийн цогц арга хэмжээг хослуулан пакаж боловсруулан түүнийгээ нээлттэй зарлаад явж байна. Энэ тал дээр бид ямиар арга хэмжээ боловсруулж байгаа вэ?

2. Дотоодод борлуулж байгаа өвч тэжээлээс яг хэдэн төгрөгөөр хямд орж ирэх боломжтой вэ? Импортлогчид дотоодод зарагдаж байгаагаас хямдаар оруулж ирж байгаа баталгааг хэн хянах вэ? Импортлогч талаас өндөр үнэ бичүүлээд худалдаж, борлуулах байдал өмнө нь гарч байсан. Энэ тал дээр хэн хяналт тавих вэ?

3. Завхан аймгийг өвөлжилт хүндэрсэн аймгуудын тооноос хассан байна. 10 аймагт өвөлжилт хүндрэх магадлалтай гээд Завхан аймагт 100 сая төгрөгийн өвс тэжээл хуваарилсан нь дэмжигдэх боломж байна уу?"

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа. 

"Бид өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад УОК, ОБЕГ хамтран эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үүний дагуу дүгнэлт гарч өвөлжилт хүндрэх 6 аймгийг тодорхойлсон. Завхан аймаг бол өнгөрсөн зуны зуншлага болон гамшгийн зэрэглэл тогтоох үзүүлэлтээр энэ өвлийг давах боломжтой гэж дүгнэсэн. Санхүүжилтийн асуудлыг 2,1 тэрбум төгрөг дунд 100 сая төгрөг шийдэгдээд явсан. 

НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт, үнийн өсөлтийг ШӨХТГ хяналт тавьж ажиллана. "

ШИНЭ МЭДЭЭ