МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Туваан: Ерөнхийлөгчийн өрх бүрт сая төгрөг өгөх саналыг улс төр, сонгууль гэж хараад байгаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.11.30/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийн талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Ерөнхийлөгчийн өрх бүрт сая төгрөг өгөх саналыг улс төр, сонгууль гэж хараад байгаа бол та нар өөрсдөө оруулж ир л дээ. Хорьж байгаа бол татаас дэмжлэгээ өгөх хэрэгтэй. Яагаад үүн дээр арга хэмжээ авахгүй байна вэ? Бид нар улсын төв банктай улс юм бол ийм хүнд үед арга хэмжээг авах хэрэгтэй байна. Улсын Онцгой юм бол энд шийдвэр гаргах эрх бүхий хамгийн дээд байгууллага энэ асуудал дээр яагаад огт юм ярихгүй байна вэ?  Яагаад өрх айлууддаа дэмжлэг үзүүлэх асуудлыг хэн ч ярихгүй байгаа юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ