2020.12.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг Хүчирхийллийн эсрэг #ЯГ ОДОО аянд нэгдлээ
Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон юм.
2020 онд дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалан, сануулж байна.
Цар тахлын хүнд нөхцөлд иргэдийн дунд бухимдал нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнгөрсөн гурван сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн тухай хэлсэн бөгөөд 2020 оны 11 сарын 29-ний байдлаар Цагдаагийн байгууллагын 102 дугаарт гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд хөл хорионы үеийг хүчирхийллийн айдастай орчинд биш, гэр бүлээрээ амьд харилцаа үүсгэж, хамтдаа хөгжиж, аз жаргалтай, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг Ерөнхий сайд иргэдэд уриалсан.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бусад гишүүдийн хамтаар УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулан ажиллаж байгаа билээ. Уг лобби бүлэг ЯГ ОДОО аянд нэгдэж, өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө олон нийтэд хандсан санаачилга, мэдлэг мэдээлэл түгээх нөлөөллийн ажлыг цахим орчинд зохион байгуулж байна.
Энэ тухайгаа УИХ-ын гишүүн, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан өөрийн цахим хуудастаа,