2020.12.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Зэвсэгт хүчний хөгжлийн санг тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамааруулна
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд:
Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, нэгж, цэргийн алба хаагчид оролцож байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаар уг бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа цэргийн алба хаагчдын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх боломж бүрдэх юм.
Зэвсэгт хүчний хөгжлийн сан 8 төрлийн эх үүсвэрээр хөрөнгө төвлөрүүлэх хуулийн зохицуулалттай ч сүүлийн 20 гаруй жил тус сангийн хөрөнгө зөвхөн энхийг сахиулах ажиллагааны нөхөн төлбөрөөс бүрдэж иржээ. Иймд Зэвсэгт хүчний хөгжлийн санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамааруулж зохицуулахаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
2020.12.21
УИХ энэ долоо хоногт...
2020.12.14
Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
2020.12.11