2020.12.02
Улстөр
Н.Энхболд: Байнга оршин суугчийн томъёоллыг тодорхой болгох шаардлагатай
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;-ийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс гарсан санал дүгнэлттэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуулаа:
Байнга оршин суугчаар бүртгүүлэх бол амархан. Хотоос сум дээр очиж бүртгүүлчихээд тэгээд байж байгаад сонгуульд орно. Магадгүй ялчихвал ирээд хуралдаа ордоггүй янз бүрийн зүйлс болдог. Байнга оршин сууж байгаа гэх маягаар өөрчлөлт оруулахгүй бол дутмаг болоод байна. Эсвэл тогтоол дээрээ өмнө нь шилжин суурьшиж гэдгийг тэндээ байнга оршин суудаг гэж оруулах хэрэгтэй. Энэ асуудал Төв аймагт их гардаг. Протоколдоо заавал тусгаж болно. Тэнд амьдарч байгаа хүн гэдэг дээр байхгүй бол ирэн очин байж болохгүй.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.
Өмнөх байнгын хороон дээр Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Байнгын хорооны санаачилж байгаа хуулийн төсөлд оруулъя гэж тохирсон. Царцааны нүүдлийг аль болох эрт зогсооё гэж ярьсан. 2-р сарын 15-аар шилжилт хөдөлгөөнөө зогсооё. 2-р сарын 15-аас өмнө тухайн орон нутагт шилжин ирж бүртгүүлсэн хүнээр байя гэж ойлгосон.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26