МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.02
Хүний эрх

Ч.Ундрам: Жендэрийн тэгш эрхийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асуулаа:

Боловсролыг олгох, ойлголтыг түгээх чиглэлээр өнгөрсөн 2019-2020 онд хийгдсэн болон цаашид төлөвлөж байгаа ажлууд юу байна вэ?

Аймаг бүрт хариуцсан ажилтаны талаар ярьж байна уу? Эсвэл сумын талаар ярьж байна уу? 

2020 онд хэдэн төгрөгийн төсөв энэ чиглэл рүү хандуулж улс, аймгийн төсөвт тавигдсан байдаг бэ? Төсөв тавина гэвэл юу юунд шаардлагатай байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй иргэд янз бүрийн дарамтанд ордог гэсэн судалгаа, гомдол саналууд ирж байсан. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн бичиг баримтууд байдаг уу? 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн аль аль заалтуудыг яаж сайжруулах шаардлага байна вэ?

Түүний асуултанд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул хариуллаа.

Хүний эрхийн Үндэсний комисс хүний эрхийн боловсролыг түгээх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд 400 гаруй төрийн захиргааны албан хаагчдыг жендэрийн ба хүний эрхийн асуудлаар сургагч болгон бэлдсэн. Үүнээс гадна цагдаа, Шүүхийн шийдвэрлэх газар, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагуудад жендерийн асуудлаар сургагч багш нарыг бэлдсэн. Сургалтын гар авлага, аргачлалыг нь гаргаад сургагч багшаар бэлтгэгдсэн хүмүүс нь өөрсдийнхөө хүрээнд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээж байгаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэмэлт тодруулга хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ