МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: "Цаасан" дээр тариа тарьдаг гажиг тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдээс Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг би дэмжиж байгаа юм. Харин Улаанбуудайтай холбоотой чөлөөлөлтийг дэмжихгүй байгаа юм. Учир нь цаасан дээр тариа тарьдаг. Бодитоор тариа, будаагүй байдаггүй тогтолцооны гажгийг далдалсан хуулийн төсөл байгаа юм. Жил бүр жилийн хэрэгцээний ууланбуудай авна гэж тариалалтаа эхлүүлдэг. Гэтэл жилийн эцэст байдаггүй. Сүүлийн 5 жилийн тоог харахад 500 мянган тонн улаанбуудай импортоор авч байна. жил бүрийн ууланбуудайн 30%-ийг гаднаас авч байна гэсэн үг.

Гэтэл сүүлийн 5 жилд 150 орчим тэрбум төгрөгийг улаанбуудайн татаасыг тариаланчдад олгосон байна. Цаана нь 240 тэрбум төгрөгийн авлагатай сууж байна. Үүний цаана асар том авлига, зүйрлүүлж хэлбэл газар тариаланг дэмжих сан нь коронавируст нэрвэгдчихсэн. Бодит байдал тулаад ирэхээр энэ сан мөнгө байдаггүй, улаанбуудай нь байдаггүй. Энэ гажгийг дэмжих биш зөв арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа юм."

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ