МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Чинзориг: Одоогийн энэ тогтоолыг дэмжих гэхээр бодитой үр дүн тусгагдаагүй байна

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Цар тахлын үед иргэд аж ахуйн нэгжээ дэмжсэн бодитой арга хэмжээ авмаар байх юм. 10-р сарын 1-ээс НД шимтгэлийг 40 хувийг нь иргэд төлүүлдэг болгосон энэ хуулиудаа эргэж харах шаардлага байна. Аж ахуй нэгждээ тус дэм болохуйц тогтоолыг дахин боловсруулж гаргавал яасан юм бэ? НДШ-ийн 59 хувийг хатуу хөл хорионы үед чөлөөлөх ч гэх юм уу бодитой тогтоол гаргавал дэмжмээр байна. Одоогийн энэ тогтоолыг дэмжих шаардлага багатай байна. Бодитой үр дүн бага байх юм.

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.

Тогтоолыг УИХ-ын авч хэрэгжүүлэх, эрх мэдлийн хүрээнд гаргах ёстой. Засгийн газрын өмнүүр ороод зэрэгцэж хийгээд байгаа ойлголтыг ард иргэдэд өгч болохгүй байгаа юм. УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд хууль тогтоох, баталсан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ