МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БГД-ийн замын цагдаагийн алба хаагчдад худалдан авах эрхийн бичиг хандивлалаа
2020.12.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

БГД-ийн замын цагдаагийн алба хаагчдад худалдан авах эрхийн бичиг хандивлалаа

Ажил үүргээ гүйцэтгэж цар тахлын эсрэг тэмцэж байгаа хүмүүстээ дэмжлэг үзүүлж байгаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хандивлах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Өнөөдөр тэрээр, Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчдын өрх тус бүрт Оргил худалдааны төвөөс 50 мянган төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө.

Ж.Ганбаатар гишүүн, өчигдөр тус дүүргийн Тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ Өргөө” компанийн 271 ажилчинд уг бичгийг гардуулсан бөгөөд нийтдээ 100 сая төгрөгийн үнэ бүхий ваучерийг хандивлах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ