МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна
2020.12.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг таслан зогсоож, нөхөн сэргээлт хийж, усны түвшинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан.

Энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хэвийн үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Удирдлагын зөвлөл Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр 2021-2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг цахимаар сонслоо.

Түүнчлэн өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба цахимаар хуралдлаа. Хурлаар “Яндангаа хөөлье” аяны хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх хаягаар 150 гаруй албан бичгийн хүлээн авч холбогдох газар хэлтсүүд шийдвэрлэхээр ажиллаж байна. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг гэрээсээ цахимаар илгээгээрэй.

ШИНЭ МЭДЭЭ