2020.12.08
Улстөр
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн ажлын хэсгийг С.Амарсайхан гишүүн ахална
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар ажиллахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
Альтернатив хувилбар дэвшүүлэгч Амартүвшин
2020.12.09
Монгол-Францын цахим бизнес уулзалт боллоо
2020.11.06