Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна
2020.12.08
Улстөр

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын гишүүд, дэмжигчиддээ мэндчилгээ дэвшүүллээ.

"Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, ардчилалд хайртай монгол түмэндээ Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг хүргэе.

Манай нам сонгуулийн удаа дараагийн ялагдал хүлээсэн энэ үед намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх амаргүй ажил надад болон манай удирдлагын багт ноогдоод байна. Аливаа ялагдал бүрт шинэ боломж байдаг. Энэ цаг хугацааг манай намын жирийн гишүүд, анхан шатны нэгжийн удирдлага, сонгуульт гишүүд маань намаа бүрэн шинэчлэх, хөгжлийн шинэ шатанд гарах боломж гэж харж байна. Тиймдээ ч намын их хурлыг цар тахалын нөхцөл байдал намжмагц хуралдуулах, дараагийн удирдлагаа сонгох, намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэн батлуулах зэрэг олон ажлыг удирдлагын баг, ҮБХ-ны гишүүд маань хийж, бэлтгэл ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг онцлон хэлье.

Ардчилалд хайртай, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө манай намыг дэмждэг, алдаа оноог нь дэнсэлдэг түмэн олондоо, анхдагч партизанууддаа, үе үеийн намын байгууллагын ажилтан, сонгуульт гишүүддээ эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе."

ШИНЭ МЭДЭЭ