МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Улстөр

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилохгүй шалтгаанаа тайлбарлах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

58-р зүйлд томилох эрхтэй албан тушаалтан нь өөрөө өөртөө нэр дэвших боломж олгож байж болохгүй. Одоо Засаг захиргааны хууль гээд том хуулийн бараг сул тал, хамгийн эмзэг зүйл заалт нь энэ болж хувирах гэж байх шиг байна. Олон нийтээс дэмжлэг, улс төржүүлж болох. Яагаад гэхээр улстөржилтийг дахин орон нутагт нь авчирч байгаа иргэдийн өөрөө удирдах бус байгууллагын бие даасан байдлыг ярьж ярьчихаад эргэж тэрэнд дахин төв Засгийн газраасаа халдаж байгаа том зүйл заалт болчихож байна. Энэ бол дэмжих боломжгүй заалт байна.

Яг үүнтэй холбоотой санал хэлье. Саяхан Увс аймагт болсон жишээ. Увс аймгийн Засаг даргыг аймгийн хурлаас нэр дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулахад, Ерөнхий сайд буцаагаад татгалзсан. Татгалзахдаа ганцхан өгүүлбэрээр: Томилохоос татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэсэн. Үүнийг энэ хуулинд тодорхой болгож өгөх зүйл заалт байна уу?

Дээд шатны Засаг дарга нь татгалзахдаа хуулийн зүйл заалт, шаардлага, нэр дэвшигчид тавьж байгаа болзол, эдгээрээс ийм зүйл заалтыг нь биелүүлэхгүй байна. Ийм учраас томилох боломжгүй гэсэн шалтгаанаа бичих ёстой биш үү. Энэ чинь дахиад эргээд орон нутгийн өөрөө удирдах ёс гэж бүхэл бүтэн хуулиар яригдаад байгаа, иргэдээс гарч ирсэн нэр дэвшүүлэх  субъект нь нэрээ дэвшүүлээд, олонхоороо саналаа хураагаад явуулж байна.

Яг одоо 18 аймаг, 330 сумдаар яг адилхан гарч байна. Ихэнхдээ манайхан хуулийг яаж хэрэглэдэг гэхээр улс төрийн шалтгаанаар Томилохоос татгалзаж байна гэдэг ганцхан өгүүлбэртэй. Ядаж ард иргэд нь хуулийн ямар шаардлага хангахгүй болоод буцаагдсаныг мэдэх ойлголт байхгүй. Үүн дээр 58-р зүйл заалттай хамаатай юм шиг байна. Ажлын хэсэг тодорхой шийдэл гаргаж өгвөл орон нутгийн хуульд нэг удаа дэвшил болох юм уу гэж харж байна. 

ШИНЭ МЭДЭЭ