МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

М.Оюунчимэг: МҮОНРТ-н тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

УИХ-ын чуулган УИХ-аас нэр дэвшиж томилогдож байгаа томилгоо өөрөө шударга, ёс зүйтэй, зарчимтай байх талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль хэлэлцэхдээ онцолсон. Яг үүнтэй адил МҮОНРТ-ын хамт УИХ-аас шударга томилогоонд хариуцлагатай, ёс зүйтэй, гурван сая үзэгчдээ боддог, тэнд 600-аад хүн өдөр шөнөгүй ажилладаг энд тэнд осол, аваар янз бүрийн юм гарахад техникч, зураглаач, найруулагч л тэнд явж байдаг. Уран бүтээлчид нь хүсээд байгаа учраас, тэд өвлийн хүйтэн, цар тахлын энэ үед сүүлдээ өлсгөлөн зарлаж жагсахад хүрээд байгаа нь учир шалтгаан байгаа учраас тэгээд байгаа юм. Тэрнээс хэсэг хүмүүс ингээд байгаа зүйл огт биш.

Энэ бол миний хамт олон, намайг хүн болгож төлөвшүүлсэн. Би 22-тойдоо Ленинградын их сургууль төгсөж ирээд л тэнд редактороос нь авахуулаад  ММ-ын захирал болтол ажилласан. Ажиллахдаа хамт олныхоо итгэлийг хүлээж өнөөдрийг хүртэл нэр хүндтэй ажилласан учраас манай хамт олон ийм байдал үүсээд байна. Эрхэм гишүүдэд зөв ойлгуулж өгөөч, ухаантай чадвартай гишүүд тэнд байгаа гээд над руу хандаад байсан учраас, өчигдөр ч ТББХ дээр хэлсэн цаашдаа хэлнэ гэж бодож байна.

МҮОНРТ-ын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Үүн дээр энд байгаа Б.Ганболд дарга, М.Наранбаатар дарга, Д.Цоодол ах бүгд ойлгож байгаа би бодож байна. Энэ санхүүжилтийн хараат бус байдалтай холбоотой асуудал хэрэгтэй, санхүүжилтийг захиран зарцуулах асуудал өөрөө нэн чухал болоод байна.

Ерөнхий захирал нь өөрөө Үндэсний зөвлөлөө атгасан, хамт олныхоо үгийг сонсохгүй байгаа тохиолдолд төсвөөс хуваарилж байгаа 6-9 тэрбум төгрөг юунд яаж зарцуулагдаад байна гэдэг нь хяналтгүй болчихоод хамт олны бухимдлыг төрүүлээд байна. Нөгөө хэдхэн цалин дээр нэмбэл 20.000-40.000 төгрөг нэмүү л дэг, эсвэл дураараа больдог. Шударга үг хэлсэн хүнийг хавчаад, чөлөөг нь өгөөд гаргачихдаг. Д.Цоодол ах тэнд юу үүсэж байгааг мэдэж байгаа байх. Сүүлийн хоёр жил ингэж ярьлаа.

Үндэсний зөвлөл гэдэг бол уураг тархи, дээд байгууллага нь юм. Би анх Үндэсний зөвлөлгүй байхад ч, байхгүй байхад ч ажиллаж байсан. Анхны Үндэсний зөвлөл гурван сая хүний уураг тархи болсон тэр мундаг контентууд гаргаад, Ёолк ахын тэр үндэстнүүдийн гоё нэвтрүүлгүүд, Ургацын далай гээд гоё нэвтрүүлэг гаргаад энэ нь арилжааны телевизүүдийн боловсон хүчинг МҮОНРТ бэлтгээд гаргаж байсан. Арилжааны телевизийн захиралууд бүгд Үндэсний телевизийн шилээврүүд байсан.

Одоо дотоод томилгоо нь зардалгүй болчихоод явах мөнгийг нь гартаа атгачихаад явуулдаггүй. Үндэсний зөвлөлдөө хэлэхээр битгий элдэв юм яриад бай гээд байдаг. 

Түүний асуултанд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Л.Энх-Амгалан асуултанд хариуллаа.

МҮОНРТ-ын байгууллага бол үнэхээр нийгэмд маш их том үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Оюуны баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нар, сэтгэл зүрхээрээ ажилладаг, хийснээсээ урам зориг авдаг хүмүүс юм. Тэрнээс цалин мөнгө, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааны асуудал үнэхээр энд хөсөр хаягдсан. Нийгмийн бусад салбаруудтай харьцуулахад бол шударга бус тогтолцоо үүссэн юм. Харамсалтай нь хууль нь үеэ өнгөрөөсөн, эрх зүйн зохицуулалттай байгаа учраас чөдөр морь гэдэг шиг болчихсон байгаа юм. Үндэсний зөвлөл гэдэг бол компаниар ярьвал төлөөлөн удирдах зөвлөл. Энэ асуудлыг хуулийн хүрээнд ярихгүй бол байгууллагын хэрүүлийг УИХ-ын танхимд авчираад, ийм маягтайгаар асуудалд бид хандаж болохгүй гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ