МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэг тонн сайжруулсан шахмал түлшний үнийг дахин 25% буурууллаа
2020.12.13
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Нэг тонн сайжруулсан шахмал түлшний үнийг дахин 25% буурууллаа

Нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо.

Ингэснээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани гаргана.

Улсын хэмжээнд 14,3 мянган тн мах, 110 орчим мянган тн гурил,  1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тонн хуурай сүү, 1,4 сая ширхэг өндөг, 1,8 мянган тон ургамлын тос, 103 мянган тн төмс, 44 мянган тн хүнсний ногоо, 4,6 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Ойрын өдрүүдэд импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргийг нэмж тооцвол хангамж, нөөц тогтвортой гэсэн үг юм.

ШИНЭ МЭДЭЭ