МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан: АН-ын их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр болно
2020.12.14
Улстөр

Ц.Туваан: АН-ын их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр болно

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын их хурал хэзээ хуралдах талаар тайлбар өгсөн юм.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр АН-ын их хурал хуралдахаар товлогдсон байсан. Гэвч бүх нийтийн бэлэн байдал зарлаж, сар гаруй хугацаанд хойшлоод байна. Бэлэн байдлын зэргийг бууруулсан ч бид COVID-той зэрэгцэн орших нь тодорхой боллоо.

АН-ын аравдугаар их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдана. Намын дүрмийн дагуу их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудал, дагуу, редакц тооллогын комиссыг үндэсний бодлогын хорооны хуралдаанаар баталдаг. Иймээс арваннэгдүгээр сарын 17-ны өдөр үндэсний бодлогын хороо цахимаар хуралдахаар боллоо" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ