МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.15
Улстөр

Ц.Сэргэлэн: Хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2020.12.15/ Ажлын хэсэг байгуулах тухай /“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Б.Дэлгэрсайхан гишүүний хэлдгээр нийгмийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хууль тогтоомжуудын эрэмбэ дараа, ач холбогдолоор эрэмбэлж асуудлыг оруулж ирэх үүрэг бүхий ажлын хэсэг гэж би ойлгож байна.

Тэгэхээр энд нэг асуудлыг би хөндье. 2017 оны 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Улсын хилийн зурвас газрын өргөнийг УИХ тогтооно гэж хуульчилсан. 2017 оноос хойш үүнийг Геодези зураг зүйн газар ХЗДХЯ хамтраад, Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг томилогдоод Улсын хилийн зурвас газрыг тогтоох ажлыг үндсэндээ хийгээд дууссан. Одоо УИХ батлах л үлдчихээд байгаа юм. Амьдрал дээр энэ бол зайлшгүй шаардлагатай асуудал маш их маргаан дагуулдаг.

Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдахын өмнө би санал хэлье. Ажлын хэсэг хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах, нэг мөр хэрэгжүүлэх энэ ажлыг хийхийн тулд Засгийн газраас нэгэнт хийсэн ажлыг УИХ-д өргөн мэдүүлэх, батлуулах дээр ажлын хэсэг анхаарал хандуулж, болдог бол шаардах хэрэгтэй. 

Улсын хилийн тухай хууль дээр хилийн зурвас газарт үйл ажиллагаа явуулахдаа, Засгийн газраас заавал зөвшөөрөл авна гэж бичсэн байна. Үйл ажиллагаа гэдэг дотор бүх юм орж байгаа юм. Уг нь ажлын хэсэг дээр анх хуулийн томъёолол нь бол Улсын хилийн зурвас газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж орж байсан чинь зүгээр үйл ажиллагааг нь томъёолоод оруулсан байна. Одоо энэ нь амьдрал дээр зөрчил, хэл ам дагуулсан асуудал болж байна. Тэгэхээр Улсын хилийн зурвасын өргөнийг УИХ тогтоосны дараа энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ