МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Зах зээлийн ханшнаас доогуур үнэлэх асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Банкны зээл авч байгаа иргэд ялангуяа хөдөөгийн иргэд, малчид хөрөнгө үнэлүүлэх гэхээр зах зээлийн ханшнаас 50 орчим хувиар доогуур үнэлдэг. Тэгээд асар өндөр хүүтэй зээл олгодог гэдэг асуудал маш их яригдаж байна. Гэхдээ энд Банкны хууль дотор Монголбанктай хамтарч аргачлалыг тогтооно гэж оруулсан байна. Үүн дээр ямар өөрчлөлт оруулж байна. Иргэд бол үнэлгээг нь зах зээлийн ханшнаас их доогуур үнэлээд, зээл олгож байна гэсэн хүндрэл ярьдаг. Үүн дээр өөрчлөлт орох уу?

Шүүх дээр шийдэж байгаа хэргүүд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал ярьдаг. Үүний гол асуудал нь ханшийг зах зээлийнхээ ханшнаас хэт өндөр тогтоодог. Тухайлбал тухайн хэрэг нь тав, зургаан жилийн өмнө болсон асуудал яригддаг боловч дараа нь үнэлгээг нь тогтоохдоо өнөөдрийн ханшаар үнийг тогтоодог. Үүнээс болж иргэд хохирч байна. Өндөр ял авч байна гэдэг асуудал маш их яригдаж байна. Үүнд ямар өөрчлөлт, зохицуулалт орох вэ?

Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал дээр ААН, байгууллагууд нэлээн хохирч байгаа асуудал ярьдаг. Тодорхой хэмжээгээр хөрөнгийг нь хурааж, битүүмжилдэг дараа нь шүүхийн шийдвэрийг нь өөрсдийн үнэлгээгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлээд хөрөнгө үрэн таран хийгээд байна гэсэн асуудал яригдаад байна.  Зах зээлээс доогуур үнэлээд иргэдийг хохироогоод байна гэсэн асуудлууд байна. Яаж өөрчлөлтүүд орох вэ?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ