2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ё.Баатарбилэг: Боловсролын зээлийн сан дээр байгаа дипломыг эзэнд нь буцааж олгох цаг болсон
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн 2020.12.16-ний хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Дээд боловсролын суралцагчдын амьжиргааны баталгааг шийдэх зүйл орох ёстой. Монголын дотоодын их, дээд сургууль төгссөн хүүхдүүдийн диплом Боловсролын зээлийн сан дээр байна. Диплом буцааж олгохыг Их хурлаас журмаар батална гэж заасан. Энэ 10 гаруй мянган залуучууд ажиллаад, нийгмийн даатгалаа төлөөд гэрээний үүргээ биелүүлсэн. Монголын төр иргэдийнхээ өмнө, гэрээгээ биелүүлэх ёстой. 2009-2016 он хүртэлх сургууль төгссөн хүүхдүүдийн дипломын асуудлыг шийдэх хэрэгтэй. Зээлийн сангийн хуулинд өөрчлөлт оруулж, заалтаа өөрчлөж, гарц гаргалгаа гаргаарай.