2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т. Аубакир: Хүлээн авагч тал Монгол улсаас тогтоосон махны квотыг хүлээж авах уу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

УИХ-ын гишүүн Т. Аубакир: 

Хамгийн том асуудал Хятад улс хүлээн авагч улсын зүгээс шаардлага тавьж, ирж үйлдвэрүүдээр ордог. Махны үйлдвэрүүдэд экспортын асуудлыг хөнгөхөн шийддэг арга байвал сайн байна.Үхэр 2000 тонн, 9000 тонн бог гээд засан байна. Үүнийг хүлээн авагч талаас хүлээж авах уу? Монгол улс эдийн засгаа солонгоруулъя гэж ярьдаг. Үүний нэг боломж бол мах. Зүүн аймагт байгаа 270 мянган га газрын асуудлаа шийдэж чадвал эрчимжсэн мал аж ахуй чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Энэ талбайг махны эрчимжсэн чиглэлээр хөгжүүлэхэд гишүүд маань дэмжээд явах гарц байна. 

УИХ-ын гишүүн Г. Ганболд:

Хятадын талд хязгаар байхгүй. Манайх квотоо гаргаж чадвал боломжтой. Манайд мак экспортлох зөвшөөрөлтэй 13 газар бий. Квот заагаад байгаа асуудал бол энэ байгууллагууд ачааллаа дийлэх үү ? гэдэг асуудал байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ