2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Н.Ганибал: Боловсролын яам ХАА-н хүрээлэнгүүдэд хоноцын сэтгэлээр ханддаг
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2020.12.16/ хуралдлаа. Хуралдаанаар ХХААХҮЯ-ны салбарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
ХАА-н салбар хүрээлэн дээр түшиглэж цаашаа явах хэрэгтэй. Энэ асуудал 30 жил яригдаж байна. Засаг дээр ирээд цаашаа явдаггүй. Бидний нүдэн дээр малын бүтэц, бэлчээрийн асуудал гээд олон зүйл уналтад орж байна.
Эрдэмтдэдээ дэмжиж ажиллах ёстой. Бодлогоо гаргаж байгаа яам өөрсдөө ШУ-ны саналаа хэлснээр ХАА-н салбар хөгжинө. Хүрээлэнгүүдийн асуудал шийдэгдэхэд яамныхаа харьяанд байснаар үр дүн гарна. Байнгын хороо бодит дэмжлэг үзүүлж засагт чиглэл өгөх нь зөв.