2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Болорчулуун: Махны экспортийн хувь бага байгаа нь төрийн байгууллагын хүнд суртлыг харуулж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

2020 онд гарах махны экспортонд гарах төлөвлөгөө дөнгөж 42 хувьтай гэж байна. Үүнд цар тахал нөлөөлсөн нь дамжиггүй. Түүнээс гадна Төрийн байгууллагуудын хүнд суртал нөлөөлсөн гэдэгт бүх үйл явдал, шалгалтын байдлаас харагдаж байна. Ер нь хуульд заагаагүй маш олон зөвшөөрөл шат дамжлага бүр дээр гарч байдаг. Монгол махны хувьд хуучин Оросод экспортолдог байсан. Хятад бол чанартай гэдгийг мэддэг. Тиймээс манай махыг авах сонирхолтой байдаг. 

Хамгийн ноцтой асуудал бол цөөхөн ААН-д махны зөвшөөрөл өгөөд тэд нар нь мах бэлтгээгүй, лицензээ зардаг, жижиглээд зардаг. Тухайн ААН нэг контейнар, нэг машин махнаас 60-70 сая төгрөг олдог гэж байна. Үүний цаана Монголын Төрийн байгууллагын хүнд суртал, хээл хахууль бүгд явагдаж байгаа. Бид энэ байдлаас гаргаж байж махны экспортоо явуулах ёстой. 

Хоёрдугаарт машины зөвшөөрөл гэж долоон ААН-д экспорт гаргах итгэмжлэгдсэн машин гэж Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны хоёрдугаар тушаал гарсан байна. Ингээд бид тушаалаар хязгаарлаад байх уу? Тийм учраас дурын ААН махаа экспортлох гэхэд машин нь хүрэлцэхгүй байна. Тэгэхээр тогтоол дээрээ ГЕГ-ын энэ тушаалтай холбогдуулан найруулгын чанартай зүйл оруулж ирэх хэрэгтэй. 

Малчид хэдэн малаа худалдаж, хэдийг авч үлдээхээ төрөөр заалгахгүй. Тийм учраас хэтэрхий их квот тогтоох нь ямар ч шаардлагагүй. Үхрээс бус малан дээр. Адууны махан дээр квот тогтоох хэрэггүй. 

ШИНЭ МЭДЭЭ