2020.12.17
Орон нутгийн хөгжил
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
Цар тахлын хүнд үе хэдий ч орон нутгийн хөгжил цэцэглэлт, хөгжлийн түүчээ болсон их бүтээн байгуулалт Хэнтий аймагт үргэлжилсээр байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн 2.4 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орж сумын иргэд сумандаа сайхан амьдрах боломж бүрдлээ. Мөн сумын Хэнтий багийн хурхын гол гүүрийг барьж ашиглалтад оруулжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хатуу хучилттай авто зам тавигдсанаар орон нутгийн байгаль орчинд ээлтэй, улмаар эрүүл хөрс, ургамлыг гэмтээх, тоосжилт үүсэх зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах нөхцөл бүрдлээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төв Улаанбаатараас 280 км, Өндөрхаанаас 110 км орчим зайтай оршдог. 7 багийн нийт 1621 өрхөд 5252 хүн амьдардаг. 2.4 км хатуу хучилттай зам тавьж сумын иргэдийнхээ ая тухтай байдлыг хангахаар ажиллаж байна.
Мөн УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Өмнөдэлгэр суманд төвлөрсөн дулааны шугам сүлжээ, бяцхан үрсдээ шинэ цэцэрлэг, 400 хүний суудалтай соёлын төв, хүүхдийн тоглоомын талбай, ахуй үйлчилгээний их засвар, хоёр хиймэл нуур зэрэг бүтээн босголтын ажлуудыг хийж, сумын иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлжээ. Ингэснээр тус сумын өнгө төрх сайжирч, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13