МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Улстөр

Ж.Ганбаатар: ААН-ийн албан татварыг 40 хувь болгох хэвээрээ юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

Бид нарын гаргаж байгаа хуулиудад бол уяж байгаа хариуцлагын тогтолцоо их сул. Болохгүй гээд орхичихдог. Тэр хуулиа зөрчвөл яах вэ гэдэг асуудал сул. Хурлаа зарлахгүй бол яах вэ гэдэг асуудал яг амьдрал дээр гарсан. Зарлана гээд заасан болохоос зарлахгүй бол яах вэ гэж байхгүй. Хууль бол шинэлэг ялангуяа орон нутагт эрх мэдлийг өгсөн байх нь сайн гэж үзэж байгаа юм. Орон нутгийн удирдлага санаачлагатай хуулийн дагуу ажиллах ёстой.

ААН-ийн орлогын албан татварын 40 хувь. Ж.Сүхбаатар дарга хэлэхдээ нийслэл, аймаг гээд хэлчихлээ. Дүүрэгт ААН-ийн орлогын албан татварын 40 хувь гэж би ойлгосон. Энэ яг ингэж байна уу?

ААН Нийслэл, улсын татвар татаад авчихдаг. Уг нь хэн хаанаас эх үүсвэрээ авч байна тэндээ татвараа төлөх зарчимтай байх ёстой. Гэтэл жаахан томроход нь нийслэл татварыг татаад авчихдаг. Тэгвэл ААН-ийн орлогын албан татвар гэдэг нь зүгээр нэг хэлбэрийн зүйл төдий болж хувирна. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

ААН-ын орлогын албан татварын 40 хувь гэдэг бол бид энэ асуудлыг ярьж судалсан. Үүнийг аймаг, нийслэл рүү шилжүүлж өгч байгаа. Мөн аймаг, нийслэл рүү явж ХАОАТ-ыг сум дүүрэгт өгч байгаа. Энэ нь хамгийн тогтвортой татвар юм. Газрын төлбөрийг 60/40 нийслэл дүүрэгт хуваадаг байсныг 100 хувь дүүрэг рүү шилжүүлж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн татварыг дүүрэг рүү өгсөн. 

ШИНЭ МЭДЭЭ